Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-11-2024
монгол

Шинэ мэдээ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-д албан ёсны айлчлал хийж байна


Densmaa 2018-05-22 02:05

Гадаад харилцааны сайдын энэ удаагийн айлчлалаар Монгол, Америкийн эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлыг ярилцаж, хамтын ажиллагааны “замын зургийг” гаргах чиглэлээр ажиллаж байна.

     Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 5 дугаар сарын 18-22-нд Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчалын хүрээнд сайд Д.Цогтбаатар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео, Улс төрийн асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн даргын орлогч Т.Шэннон нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

    Түүнчлэн МСК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Нэш болон албаны бусад хүмүүстэй уулзаж, Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын МСК-тай Хоёр дахь компакт гэрээ байгуулах тухай төгсгөлийн шатны хэлэлцээг хийсэн байна. Гадаад харилцааны сайдын энэ удаагийн айлчлалаар Монгол, Америкийн эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлыг талууд чухалчлан ярилцаж, хамтын ажиллагааны “замын зургийг” гаргах чиглэлээр ажиллаж байгаа юм.

     Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар айчлалынхаа үеэр Монголд хөрөнгө оруулалт хийсэн болон хөрөнгө оруулах эрмэлзэлтэй бизнес эрхлэгчидтэй уулзаж, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгчээ.

    Мөн АНУ-ын Жонс Хопкинсийн Их сургуулийн Олон улсын харилцааны сургуульд зочилж “Өөрчлөгдөж буй дэлхий: Жижиг орнуудын өөрчлөгдөж буй үүрэг” сэдвээр яриа хийж, оролцогчдын сонирхсон асуултад хариулсан байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын АНУ-д хийж буй айлчлал үргэлжилж байна.

Үзсэн: 1514

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна