У.Хүрэлсүх: Эдийн засгийн хямралаас гаргах хөтөлбөрүүддээ амжилттай хэрэгжүүлье
“Монголын эдийн засгийн чуулган 2018” чуулган “Хүчээ нэгтгэе” уриан дор нээлтээ хийлээ.
“Монголын эдийн засгийн чуулган 2018” “Хүчээ нэгтгэе” уриан дор нээлтээ хийлээ. Хөгжлийн асуудлаар бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгч нар, эрдэмтэн судлаачдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, бодлогын зөвлөмж гаргаж байгаагаар онцлогтой. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганыг нээж үг хэллээ. Тэрбээр “Эдийн засгийн эгзэгтэй хүндрэлтэй цаг дор эдийн засгийн форумыг зохион байгуулж байна. Манай эдийн засаг бодлогын тогтворгүй байдалтай явсаар өдий хүрсэн. Тиймээс цаашид бодлогоо хэрхэн зөв авч явах талаар тодорхой шийдвэрүүдийг хэлэлцүүлнэ. Нийт дотоод бүтээгдэхүүний 80 хувийг хувийн хэвшлийнхэн ар нуруундаа үүрч явна. Макро эдийн засгийн эрсдлийг бууруулахад онцгой анхаарна. Татварын зардлыг бууруулахад хамтдаа хүчээ нэгтгэе” гэв.
Үзсэн: 1203
Tweet