Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Малчдын улсын зөвлөгөөн өнөөдөр эхэлж байна


Densmaa 2018-05-17 04:05

Улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 700 гаруй малчин оролцож байна.

   “Мал аж ахуйн тогтвортой хөгжил” малчдын улсын зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд болж байна. Зөвлөгөөнд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүд, мал аж ахуйн салбарт ажиллаж буй эрдэмтэд, мэргэжилтнүүд зэрэг 150 гаруй төлөөлөгч, манай улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 700 гаруй малчин нийт 850 хүн оролцож байгаа юм. Өнгөрсөн жилийн малчдын улсын зөвлөгөөнөөр малын эрүүл мэнд, монгол малын удам зүйг хамгаалах тухай асуудлуудыг авч хэлэлцсэний үндсэн дээр УИХ-аас Малын генетик нөөцийн тухай хууль, Малын эрүүл мэндийн тухай хууль батлуулан, ирэх сарын 1-нээс хэрэгжих бэлтгэл хангасан.  Энэ жилийн малчдын зөвлөгөөнөөр эдгээр хуулийг хэрэгжүүлэхэд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Бэлчээрийн хуулийн тухай, бэлчээрийн төлбөрийн асуудлыг ухаалгаар шийдэх гарцыг олох, төрөөс малчдын нийгэм, эрүүл мэнд, боловсролын талаар баримталж буй бодлого, түүний хэрэгжилтийг танилцуулж байна.

Үзсэн: 1228

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна