“Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслийн нээлтийн ажиллагаа боллоо
“Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслийг Монгол Улсад 2018 оны 1-р сараас эхлэн 2.5 жилийн хугацаанд хэрэгжүүлж эхлээд байна.
“Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслийн нээлтийн ажиллагаагаа боллоо.
Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар, Тайландын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (TICA), Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөр хамтран “Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслийг энэ оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлжээ.
Нийт 2.5 жилийн хугацаатай хэрэгжих уг төсөл нь нутгийн иргэдэд түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэж байна. Энэ нь уламжлалт ахуйгаа эрхлэн аж төрж байгаа иргэд түүнийгээ гадаадын жуулчдад танилцуулснаар орлогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ мартагдсан өв соёл ахуй сэргэдэг сайн талтай аж. Увс, Баянхонгор, Сэлэнгэ аймагт төслийг хэрэгжүүлнэ. Ингэхдээ дэлхийд аялал жуулчлалаараа тэргүүлж буй Тайланд улстай хамтарч ажиллах аж.
Үзсэн: 1289
Tweet