ӨНӨӨДӨР “ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
Хамтдаа хайрлая гэр бүлийн өдөрлөг - 2018
Жил бүрийн тавдугаар capын 15-ны өдрийг одоогоос 24 жилийн тэртээгээс "Дэлхийн гэр бүлийн өдөр" болгон дэлхий нийтээрээ тэмдэглэх болсон билээ. Монгол Улсын хувьд энэхүү өдрийг 2005 оноос эхлэн 13 дахь удаагаа тэмдэглэх гэж байна. Энэ жил “Гэр бүлийн талаархи бодлого, эрх зүйн шинэчлэл” сэдэвт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлэг хийхээр төлөвлөжээ. Мөн Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв энэ өдрийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүлүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдэнд итгэл, урам зориг хайрлах, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, эерэг үзэл, хандлагыг нийгэмд төлөвшүүлэх зорилгоор өнөөдөр “Хамтдаа хайрлая-2018” өдөрлөг зохион байгуулж байна.
Үзсэн: 1361
Tweet