Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан“Хүн бүхэнд цэвэр агаар, Мод бүхэнд ус” уриатай мод тарилтад оролцлоо
2010 оноос хойш 1 сая 270 мянга гаруй иргэн 68.9 мянган аж ахуйн нэгж, байгууллагууд мод тарьсан байна.
Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан байдаг юм. Иргэн, аж ахуйн нэгжүүд энэ өдөр олноор мод тарьдаг бөгөөд 2010 оноос хойш 1 сая 270 мянга гаруй иргэн 68.9 мянган аж ахуйн нэгж, бүх нийтээр мод тарьсан байна.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан Үндэсний соёл амралтын хүрээлэнд албан ёсоор нээлтээ хийсэн “Хүн бүхэнд цэвэр агаар, Мод бүхэнд ус” уриатай хаврын мод тарилтын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, мод тарилаа. Энэ жилийн хаврын мод тариалалтаар хайлаас, чацаргана, монос, голт бор, улиас, гацуур, нарс, шар хуайс гэсэн найман төрлийн 5000 орчим мод тарьсан байна. 2009 оноос хойш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд нийт 27 төрлийн 123 мянга гаруй мод сөөг тарьсан бөгөөд 2017 онд тооллого явуулж мод ургалтын байдлыг тодорхойлоход 98.8 хувьтай гэсэн үзүүлэлт гарчээ.
Үзсэн: 1232
Tweet