Мянганы сорилтын корпорацийн санхүүжилтээр Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулна
Компакт гэрээний хүрээнд нийтдээ 350 сая хүртэл ам.долларын буцалтгүй тусламжийг Улаанбаатар хотын нийт усан хангамжийг нэмэгдүүлэхэд зарцуулана.
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хооронд байгуулах Компакт гэрээний төслийг зөвшилцөх тухай асуудлыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоох хэлэлцлээ. Гэрээний хүрээнд нийт 350 сая хүртэл ам.долларын буцалтгүй тусламжийг Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлэхэд зарцуулах юм. Тухайлбал, Улаанбаатар хотын газрын доорх усны доод эх үүсвэрийг шинээр байгуулах, хаягдал усыг дахин боловсруулж, үйлдвэрийн зориулалтаар ашиглах, усны салбарын тогтвортой байдлыг хангах аж.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ТЭЗҮ судалгаа бэлэн, усны шинэ эх үүсвэр гаргах, 58 худаг барихад газрын маргаан байхгүй гэсэн юм. Төслийн үргэлжлэх хугацаа 20-30 жил. Гэрээг ГХЯ хариуцан байгуулж, цаашид төслийг БОАЖЯ хэрэгжүүлнэ. Төслийг хэрэгжүүлснээр усны салбарт сүүлийн жилүүдэд хийгээгүй, томоохон хөрөнгө оруулалт болно. Нийслэл баруун тийш тэлэх боломжтой гэлээ.
Үзсэн: 1203
Tweet