Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Компьютерын үндсэн хэрэглээний сургалтыг 20 залуу төгслөө


Densmaa 2018-05-09 03:05

1500 орчим залуучуудыг мэдээллийн технологийн чиглэлээр үнэ төлбөргүй сургаж, 20 иргэнийг инкубатор төвөөр дамжуулан бойжуулж, 45 залууг ажлын байранд холбож ажилласан байна.

   Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газрын дэргэд сар бүр зохион байгуулдаг компьютерын үндсэн хэрэглээний сургалтыг амжилттай дүүргэсэн 20 иргэн сертификатаа гардан авлаа. Энэхүү сургалтыг БНСУ-ын Засгийн газрын “КОИКА” олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” сургалтын төвтэй хамтран зохион байгуулдаг. Компьютерийн үндсэн хэрэглээнээс гадна мэдээллийн технологийн чиглэлийн 7 төрлийн нарийн мэргэжлийн сургалтуудыг үнэ төлбөргүй зохион байгуулж байна. Тус төв нь 72 компьютертой 3 сургалтын танхим, Инкубатор төвөөс бүрдэх бөгөөд 2017 оны гуравдугаар сараас хойш 1500 орчим залуучуудыг мэдээллийн технологийн чиглэлээр үнэ төлбөргүй сургаж, 20 иргэнийг инкубатор төвөөр дамжуулан бойжуулж, 45 залууг ажлын байранд холбож ажиллажээ.

Үзсэн: 1159

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна