Инновациар “амьсгалах” долоо хоног эхэллээ
“Хөдөө аж ахуйн технологи, инноваци 2018” сэдвээр анх удаа Дархан хотод форум, үзэсгэлэн гаргана.
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Монголын инновацийн долоо хоног” эхэллээ.
Өдрөөс өдөрт өсөн хөгжиж буй дэлхийн технологийн шинэчлэлээс Монголчууд бид хоцорч болохгүй. Тэр тусмаа хойноос нь гүйцэх биш зэрэгцэн хөгжих арга замыг олж төлөвшүүлэх нь шинжлэх ухааны салбарт баримтлах гол чиг шугам гэдгийг тус арга хэмжээний нээлтийн үеэр зохион байгуулагчид хэллээ. Энэ жилийн хувьд инновацийн салбарын хууль эрх зүйд өөрчлөлт орж буйтай холбогдуулан илүү өргөн хүрээг хамруулахын тулд “Хөдөө аж ахуйн технологи, инноваци 2018” сэдвээр Дархан хотод форум, үзэсгэлэнг анх удаа зохионо. Түүнчлэн энэ удаагийн оролцогч 43 байгууллагаас 25 нь хөдөө аж ахуйн инновацийг нэвтрүүлжээ.
Үзсэн: 1359
Tweet