Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Орон нутагт сүү боловсруулах жижиг цехүүд байгуулж байна


Densmaa 2018-05-07 03:05

Сүү боловсруулах жижиг цех нь өдөрт 500 хүртэлх литр сүү боловсруулах хүчин чадалтай, 5-6 нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг орчин үеийн технологиор үйлдвэрлэнэ.

   "Эмэгтэйчүүдийг дэмжих замаар орон нутгийн сүүний үйлдвэрлэлийг сайжруулах нь" техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд дөрвөн аймгийн зургаан суманд “Гэр гал тогоо” нэртэй сүү боловсруулах жижиг цех байгуулж байна.

   Тус сүү үйлдвэрлэгч эмэгтэйчүүдийн бүлэгт цехийн тоног төхөөрөмжийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Мустафа Синасеир гардуулж, үг хэллээ. Энэхүү сүү боловсруулах жижиг цех нь өдөрт 500 хүртэлх литр сүү боловсруулах хүчин чадалтай, 5-6 нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг орчин үеийн технологиор үйлдвэрлэнэ. 10 орчим хүнийг ажлын байраар хангаж, жилд 127,9 сая төгрөгийн борлуулалт хийн 7,1 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллах боломжтой гэдгээрээ орон нутгийн эмэгтэйчүүдийн бүлэг, хоршоодын үйл ажиллагааг дэмжсэн, тогтмол орлоготой болгох нөхцөл бүрдүүлж байна.

Үзсэн: 1185

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна