Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

"Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд 93 оюутан Япон улсад суралцаж эхэллээ


Densmaa 2018-05-07 03:05

2018 оны дөрөвдүгээр сараас 93 оюутан суралцаж эхэлснээр нийт 369 хүн Япон улсын их сургууль, коллежид суралцаж байна.

   Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, чанарыг сайжруулах үүднээс Япон Улсад 1000 инженер сургаж бэлтгэх зорилго бүхий “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл 5 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. 

   МУИС болон ШУТИС-ийн тэргүүлэх чиглэлийн хамтарсан судалгаанд оролцдог тухайн их сургуулийн багш, судлаач нийт 9 хүн энэ удаад магистр, докторын сургалтын хөтөлбөрийн шалгуурыг хангаж Япон улсад суралцах болзол хангалаа. Оюутнууд 2017 оны 11 дүгээр сард Японы консорциумын 10 их сургуульд элсэлтийн шалгалт өгсөн. Тус шалгалтад тэнцсэн 55 оюутан барилга, хүрээлэн буй орчны инженер, архитектур болон механик инженер мэргэжлээр Японы улсын их сургуулийн 3 дугаар курст шилжин суралцахаар боллоо.

   Төслийн хүрээнд Коосэн сургалтын хөтөлбөрт 200, Бакалаврын хамтарсан сургалтын хөтөлбөрт 320, Магистр, докторын сургалтын хөтөлбөрт 160, Зэргийн бус сургалтын хөтөлбөрт 320 нийт 1000 инженерийн төсөл хэрэгжүүлэх хугацаанд Япон улсад суралцуулахаар төлөвлөсөн. Үүнээс 2017 оны байдлаар 275 оюутан, багш, судлаач суралцаж байгаа бол 2018 оны 4 дүгээр сараас 93 оюутан суралцаж эхэлснээр нийт 369 хүн Япон улсын их сургууль, коллежид сурч байна.

Үзсэн: 1034

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна