Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа
Баян-Өлгийд 101.5 мянган хүн амьдарч байгаа бол малын тоо толгой нь 2.2 сая болж нэмэгджээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Баян-Өлгий аймагт ажиллаа.
Өнөөдрийн байдлаар Баян-Өлгийд 101.5 мянган хүн амьдарч байгаа бол малын тоо толгой нь 2.2 сая болж нэмэгджээ. Мөн 1000 гаруй иргэн идэвхтэйгээр ажил хайж бүртгүүлсэн, тэдний дийлэнх нь 15-34 насны залуус байна. Иргэд “Нэг өрх, нэг ажлын байр” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт хуваарилах, мөн төр засаг бизнес эрхлэгчдийг дэмжихгүй байна. зээлийн хүүгийн асуудалд анхаарах, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол илүү дэмжмээр байна гэсэн саналыг дэьшүүлж байв.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийн асуултад хариулж, УИХ-д оруулахаар бэлтгэж байгаа хуулийн төслийн үзэл баримтлал болоод Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөв.
Үзсэн: 1182
Tweet