ХБНГУ-ын Хууль зүйн сайд асан Херта Дойблер Гмелин Захиргааны шүүхтэй танилцлаа
Херта Дойблер Гмелин иргэдийг мэдээллээр бүрэн хангасныг сайшаагаад “Германд нэвтрүүлээгүй технологийг ч ашиглаж байна.
ХБНГУ-ын Хууль зүйн сайд асан Херта Дойблер Гмелин Нийслэл дэх захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбаатар шүүхийн үйл ажиллагааг танилцуулах үеэр хатагтай Херта Дойблер Гмелин иргэдийг мэдээллээр бүрэн хангасныг сайшаагаад “Хэргийн хөдөлгөөний удирдлагын төв Германд бий. Тухайн хэрэг ямар шатанд явааг иргэн хаанаас ч хянах боломжийг олгодгоороо энэ төв ач холбогдолтой. Монголын шүүх Хэргийн хөдөлгөөний удирдлагын төвийг ашиглаж байгаа нь том шинэчлэл” хэмээсэн юм. Мөн тэрбээр “Green Hall” шүүх хуралдааны танхимд болж байсан шүүх хуралдааныг ажиглаад “Хэргийн оролцогчдын эрхийг бүрэн хангасан байна” гээд дараагийн шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ илэрхийлэв. Хариуцагч тал шүүх хуралдаанд ирээгүйг ажигласан тэрбээр “Германд хариуцагч тал шүүх хуралдаанд ирэхгүй байх тохиолдол байдаггүй” хэмээн гайхаж байгаагаа илэрхийлсэн юм.
Шүүхийн үйл ажиллагаатай танилцсаны дараа тэрбээр “Би Монголд тав дахь удаагаа ирж байна. Монголын шүүхэд маш их шинэчлэл хийжээ. Орчин үеийн технологийг хангалттай нэвтрүүлсэн байна. Германд ч нэвтрүүлж амжаагүй технологи, ололтыг эндээс харлаа. Энэ ололтыг Германы шүүхэд нэвтрүүлэхээр ажиллах болно” гэж онцолсон юм.
Үзсэн: 1111
Tweet