Монгол, Шведээр дамжуулж Япон Улс Хойд Солонгостой уулзалт зохион байгуулна
Асахи Шимбүнд бичсэнээр АНУ-Хойд Солонгосын уулзалт амжилттай явагдсан тохиолдолд Хойд Солонгосын эрх баригчид Японы эрх баригчидтай уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна.
Японы эрх баригчид Швед болон Монгол улсын эрх баригчдаар дамжуулж Хойд Солонгостой уулзалт зохион байгуулахыг хүсч байгаа талаар Японы Асахи Шимбүн сонинд бичжээ. Энэ нь Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Токиотой яриа хэлэлцээр хийх сонирхлоо илэрхийлсэнтэй холбоотой аж. Тус сонинд бичсэнээр Японы талаас уулзалт хийх хүсэлтээ Хойд Солонгостой дипломат харилцаа сайтай Швед болон Монгол улсаар дамжуулан хүргэж байна. Японы эрх баригчдын зүгээс Япон-Хойд Солонгосын уулзалтыг энэ сарын эцсээр эсвэл зургаадугаар сарын эхээр болж өнгөрөх АНУ-Хойд Солонгосын уулзалтын дараа зохион байгуулах найдлага тавьж байна.
Үзсэн: 1159
Tweet