БНЧУ-ын Элчин сайд Ийржи Бродский: Шенгений визийн төв байгуулахаар ажиллаж байна
Чех Улсад өдгөө 8000 гаруй монгол иргэн ажиллаж, амьдарч байна.
БНЧУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский ажлаа эхлүүлээд багагүй хугацаа өнгөрчээ.
Өнгөрсөн жил чехийн ЭСЯ Монгол Улсаас нийт 724 ажил эрхлэлтийн картын өргөдөл хүлээн авав. Тиймээс энэ жилээс Монгол Улсад зориулсан тусгай горимыг эхлүүлж байна. Тус горимоор энэ жил хоёр дахин их санал хүлээн авах боломж бүрдүүлж байгаа юм. Энэхүү шинэ журам тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Чех Улсад өдгөө 8000 гаруй монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа бөгөөд тэд хөдөө аж ахуй, хүнсний салбар, оёдол болон автомашины компаниудад ажилладаг.
Үзсэн: 1155
Tweet