Ерөнхийлөгч Х.Баттулга “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-г гардууллаа
Монгол Улсын нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, оюун санааны хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж, “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-ээр шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд 2017 оны шилдэг бүтээн байгуулалтаар шалгарсан төсөл, хөтөлбөрүүдийг гүйцэтгэсэн байгууллага, эздэд “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-г гардууллаа.
Шагналыг төрийн байгууллага, мэргэжлийн холбоо, шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн судлаач, иргэд олон нийтийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг нягтлан судалж, сонгон шалгаруулалт хийсний дүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог юм.
Зарлигт: “Монгол Улсын нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, оюун санааны хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж, “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-ийн 2017 оны шагналаар, Шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн “Эрэл” ХХК-ийн “Байшин үйлдвэрлэх комбинат-I”-ийг, Монголчуудын оюун санааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Монгол Улсын Их Сургуулийн Номын сангийн бүтээн байгуулалтыг, Улсын хэмжээнд жишиг болохуйц бүтээн байгуулалт өрнүүлж буй Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын Шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалтыг тус тус шагнасугай” гэжээ.
Үзсэн: 1092
Tweet