Салбарын сайдууд Оюутан-цэрэг хөтөлбөрийн сургалтын явцтай танилцлаа
Дөрөв дэх жилдээ амжилттай хэрэгжиж буй Оюутан-цэрэг хөтөлбөрт энэ жил 1100 гаруй оюутан хамрагдаж байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нар холбогдох албаны хүмүүсийн хамт МУИС, МУБИС, ШУТИС-д зочлон, Оюутан-цэргүүдийн “Цэргийн ерөнхий бэлтгэл” сургалтын үйл явцтай танилцлаа.
Дөрөв дэх жилдээ хэрэгжиж буй Оюутан-цэрэг хөтөлбөрт энэ жил 1100 гаруй оюутан хамрагдаж байна.
Улаанбаатар хотоос ирсэн 720 гаруй оюутан залуус “Батлан хамгаалахын эрх зүй”, “Ерөнхий тактик”, “Галын бэлтгэл”, “Тусгай тактик” зэрэг хичээлийг зааж байгаа аж.
Харин хөдөө орон нутагт 400 гаруй оюутан залуус цэргийн ерөнхий онолын бэлтгэл сургалтанд хамрагдан хичээллэж байна.
Үзсэн: 1011
Tweet