ХӨРС ХАМГААЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус 50 гаруй байгууллага оролцсон байна.
Монгол орноо жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг “Хөрс хамгаалах өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан “Хэрэглээгээ өөрчилж, хөрсөө хамгаалцгаая” уриан дор тус өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Өдөрлөгийн нээлтэд Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа болон албаны төлөөллүүд, хөрс хамгаалал, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус 100 орчим байгууллага, эрдэмтэн судлаачид оролцов.
Өдөрлөгийн үеэр төрийн болон судалгааны байгууллагууд иргэдэд мэдээлэл өгч ажиллаж байв. Түүнчлэн хувийн хэвшлийн ААН, эрдэмтэн, судлаачид хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр хийгдэж буй шинэлэг ажил, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар танилцуулах, худалдаалах үйл ажиллагааг явууллаа.
Үзсэн: 1112
Tweet