Үндэсний бичиг үсгийн баяр болно
"Үндэсний бичиг үсгийн баяр- 2018" нээлтийн үйл ажиллагаа Монгол Улсын Үндэсний номын сангийн өмнөх талбайд болно.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2003 онд жил бүрийн тавдугаар сарын эхний ням гаригийг "Үндэсний бичиг үсгийн баяр"-ын өдөр болгон тэмдэглэх зарлиг гаргасан.
Үндэсний бичиг үсгийн баярын өдрөөр эх хэл бичиг, түүнтэй холбогдолтой ёс заншил, уламжлал, өвийг судлах, сурталчлах, үндэсний бичгээ чадмаг эзэмших, үр хүүхдэдээ зааж өвлүүлэх талаар өргөн олонд хүртээлтэй ажил өрнүүлэн ард нийтээр тэмдэглэдэг уламжлалтай.
Тавдугаар сарын 4-нд тохиох "Үндэсний бичиг үсгийн баяр- 2018" нээлтийн үйл ажиллагаа Монгол Улсын Үндэсний номын сангийн өмнөх талбайд болно.
Үзсэн: 1712
Tweet