Ногоон санхүүжилтийн 2-р чуулган амжилттай болж өндөрлөлөө
Анхдугаар чуулганы үр дүнд иргэд, ААН-үүд ХасБанкнаас нийт 8.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авснаар жил бүр 10.3 сая киловатт эрчим хүч хэмнэж, 4,303 тонн хүлэмжийн хийг бууруулж байна.
ХасБанк НҮБ-ын дэргэдэх Уур амьсгалын ногоон сан, Монгол Улсын Эрчим хүчний зохицуулах хороо болон Байгаль орчин уур амьсгалын сантай хамтран “Ногоон санхүүжилтийн хоёрдугаар чуулган”-ыг зохион байгууллаа.
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан Ногоон санхүүжилтын II чуулганыг нээж хэлсэн үгэндээ “15 аж ахуйн нэгж, байгууллагад эрчим хүчний жишиг аудитын төслийг хэрэгжүүллээ. Энэхүү аудитын зөвлөмжийн дагуу эрчим хүчний хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 35.1 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж, хөрөнгө оруулалтын зардлаа дунджаар 3 жилийн дотор нөхөж, нийтдээ 620 гаруй мянган тонн СО2 /хүлэмжийн хий/-н ялгарлыг бууруулах боломжтой гэсэн дүгнэлт гарсан нь бидэнд эрчим хүч хэмнэх асар их нөөц байгааг илтгэж байна” гэжээ. Өнгөрсөн жилийн анхдугаар чуулганы үр дүнд иргэд, ААН-үүд ХасБанкнаас нийт 8.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авснаар жил бүр 10.3 сая киловатт эрчим хүч хэмнэж, 4,303 тонн хүлэмжийн хийг бууруулсан байна.
Үзсэн: 1148
Tweet