Бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа
Бүх нийтийн их цэвэрлэгээнд нийслэлийн харьяа газар, агентлагуудын 3,296 төрийн албан хаагч, хог хаягдал дахин боловсруулах 16 үйлдвэрийн төлөөлөл, ЕБС-ийн эко клубын сурагчид оролцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамжийн дагуу бүх нийтийн их цэвэрлэгээг “Их цэвэрлэгээний 90 минут” уриан дор өнгөрсөн амралтын өдөр зохион байгууллаа. Энэ жилийн хувьд 90 минутын хугацаанд буюу 11.00 цагаас эхлэн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэд өөрийн хариуцсан нийтийн эзэмшсэн гудамж зам талбайг угааж цэвэрлэн, хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах зохион байгуулалтад нэгэн зэрэг орж буйгаараа онцлог болж байна.
“Өглөөний 06.00 цагаас эхлүүлэн Улаанбаатар хотын шилмүүст 4000 гаруй модны цэнэгт усалгааг хийлээ. Ирэх сарын дундуур шилмүүст модоо шүршиж угаан өнгө үзэмжийг сайжруулах болно гэж зохион байгуулагчид онцоллоо.
Бүх нийтийн их цэвэрлэгээнд нийслэлийн харьяа газар, агентлагуудын төрийн албан хаагч, хог хаягдал дахин боловсруулах 16 үйлдвэрийн төлөөлөл, ЕБС-ийн сурагчид, мото спорт болон автомашины клубын дэмжигчид оролцов.
Үзсэн: 1060
Tweet