Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Монгол улсад айлчилна
Энэтхэгийн Гадаад хэргийн сайд хамгийн сүүлд 42 жилийн өмнө буюу 1976 онд манай улсад айлчилж байжээ.
Энэтхэгийн Гадаад хэргийн сайд, хатагтай Сушма Свараж энэ сарын 25-26-нд манай улсад айлчлах гэж байна. Тус улсын Гадаад хэргийн сайд хамгийн сүүлд 42 жилийн өмнө буюу 1976 онд манай улсад айлчилжээ.
Гадаад хэргийн сайд Сушма Свараж Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатартай уулзан, Энэтхэг-Монголын хамтарсан зөвлөлдөх уулзалтыг Д.Цогтбаатар сайдын хамт даргална. Энэ хурлаар улс төр, эдийн засаг, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллаааны талаар хэлэлцэнэ.
Хоёр улсын хамтарсан хурал хамгийн сүүлд 2016 онд Шинэ Дели хотод болсон юм.
Үзсэн: 1154
Tweet