Засгийн газар хөдөө орон нутагт явуулын амбулаторийн үйлчилгээ бий болгоно
10 мянган хүн амд ногдох зүрх, судасны өвчнөөс шалтгаалсан нас баралт 17,4 промиль байгааг 2030 онд 14, хорт хавдраас шалтгаалсан нас баралт 13 промиль байгааг 2030 онд наймд хүргэхийг зорьж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын чуулганд “Бүх нийтийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хамралт” сэдвээр мэдээлэл хийсэн. Ерөнхий сайд мэдээлэлдээ "Эрүүл мэндийн салбарт инновацийг нэвтрүүлэх, орчин үеийн дэвшилтэт технологийг нутагшуулах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлж байгаагийн үр дүнд эх орондоо эмчилдэггүй байсан өвчний тоо 39 байсныг бууруулж 32 болголоо. Мэдрэлийн мэс заслын хоёр, хавдрын хоёр, гэмтлийн нэг, үргүйдлийн хоёр өвчнийг шинээр эх орондоо эмчилж байна. Тухайлбал, зүрхний хэм алдагдлын эмчилгээ, тархины судсан дотуурх мэс заслын эмчилгээг дурдаж болно" гэж онцлов.
2018 оны нэгдүгээр сард Донорын тухай хууль батлан хэрэгжүүлж эхэлснээр эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай иргэддээ эх орондоо тусламж, үйлчилгээ авах хууль эрх зүйн орчин бүрдсэн.
Өнөөдрийн байдлаар элэгний 48, бөөрний 153, ясны чөмөг шилжүүлэн суулгах 10 удаагийн мэс заслыг амжилттай хийгээд байна. Зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгах баг ажиллаж анхны туршилтаа амжилттай хийлээ.
Үзсэн: 1127
Tweet