Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-11-2024
монгол

Шинэ мэдээ

2017 ОНД МОНГОЛ УЛС АЯЛАЛ, ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРААС 400 САЯ АМ.ДОЛЛАРЫН ОРЛОГО ОЛЖЭЭ


Densmaa 2018-04-23 03:04

2017 онд улсын хилээр нэвтэрсэн гадаадын зорчигчдын 86 орчим хувь буюу 469 мянган иргэн аялал, жуулчлалын зорилгоор Монгол Улсад ирсэн байна.

   Энэ оны I улиралд улсын хилээр орсон жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 11 хувиар нэмэгдсэн тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Жуулчдаас хамгийн их буюу 36 хувь нь ОХУ-аас, 32.6 хувь нь БНХАУ-аас орж ирсэн байна.

   ОХУ-аас ирсэн жуулчдын тоо 28.8 хувиар өсжээ. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Женко тур бюро” ХК 2017 онд Ази, Европын улс орнуудтай хамтран ажиллах гэрээ байгуулснаар цаашид Монголыг зорих жуулчдын тоо нэмэгдэнэ гэж үзэв. Тухайлбал, зөвхөн Францаас л гэхэд 100 жуулчин хүлээн авах урьдчилсан захиалга авсан байна. Энэ оны I улиралд гэхэд тус улсаас 570 жуулчин ирсэн аж. Үүнээс гадна сүүлийн үед БНСУ-аас Монголыг зорих жуулчдын тоо нэмэгдсэн байна. Энэ оны I улиралд тус улсаас 7157 жуулчин ирсэн нь 2017 оны мөн үеэс 15.7 хувиар өсжээ. Улаанбаатар-Пусаны чиглэлд “Air Busan” ХХК долоо хоногт нэг удаа, МИАТ ХК долоо хоногт дөрвөн удаа шууд нислэг хийж байгаа нь гол нөлөө үзүүлж байгааг салбарынхан онцолж байв.

Үзсэн: 1289

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна