Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-11-2024
монгол

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн сангийн Ерөнхийлөгч Дэвид Д.Арнолдыг хүлээн авч уулзав


Densmaa 2018-04-20 04:04

Азийн сан Монголд төлөөлөгчийн газраа нээснээс хойш 25 жил болж байна.

   Манай улсад ажлын айлчлал хийсэн Азийн сангийн Ерөнхийлөгч ноён Дэвид Д.Арнолд өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Ноён Дэвид Д.Арнолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхах үеэрээ Азийн сангаас Монгол Улсад болон Азийн бүс нутагт хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ танилцуулж, төрийн байгууллагуудтай хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа, цаашдын түншлэлийн асуудлаар санал солилцсон юм. Азийн сангийн Ерөнхийлөгч Дэвид Д.Арнолд “Азийн сан нь Монголд төлөөлөгчийн газраа нээснээс хойш 25 жил болж байна. Энэ хугацаанд олон хөтөлбөр хэрэгжүүлсэн. Одоо ч авлигатай тэмцэх, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зэрэг олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна” гэлээ. Мөн ноён Дэвид Д.Арнолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018-2019 оныг “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил болгон зарласантай нь холбогдуулан Азийн сангаас хэрэгжүүлдэг төрийн үйл ажиллагааг хариуцлагатай, ил тод байлгах хөтөлбөрөөрөө хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ хэллээ. Мөн тус сангаас хэрэгжүүлдэг эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжих хөтөлбөрт 5000 гаруй эмэгтэй хамрагдсан бөгөөд цаашид хөтөлбөрөө Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй эмэгтэйчүүд рүү чиглүүлж, тэднийг дэмжихээр төлөвлөж байгаагаа танилцуулав.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн сангийн хөтөлбөрөөр хэрэгжиж буй төслүүд нь үр дүнгээ өгч, хамтын ажиллагаа өргөжиж байгаа талаар яриад Монгол Улсын цөлжилтийн нөхцөл байдал, цөлжилтийг сааруулах төсөл хөтөлбөрт илүүтэй анхаарч ажиллахыг ноён Дэвид Д.Арнолдоос хүслээ. Мөн цөлжилтийг бууруулах чиглэлээр баримталж буй бодлогоо танилцуулж, энэ чиглэлээр бэлтгэсэн төсөл, хөтөлбөрийг гардуулж өгсөн байна. Монгол Улсад 1990 оноос хойш үйл ажиллагаа явуулж, 1993 оны аравдугаар сарын 1-нд суурин төлөөлөгчийн газраа нээсэн Азийн сан нь Монгол Улсад байгуулагдсан хамгийн анхны олон улсын төрийн бус байгууллага юм.

Үзсэн: 1184

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна