“Шувуу ажиглах аялал” зохион байгуулна
Дорнод аймгийн аялал жуулчлалын нэгдлээс эргэжлийн байгууллагуудтай хамтран гадаадын жуулчдад зориулсан аяллын бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.
Дорнод аймгийн аялал жуулчлалын нэгдлээс нүүдлийн шувуудын нутаг болох Монгол Дагуурын дархан цаазат газарт “Шувуу ажиглах аялал” зохион байгуулахаар болжээ. Тэд мэргэжлийн байгууллагуудтай хамтран гадаадын жуулчдад зориулсан аяллын бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.
Монгол Дагуурын дархан цаазат газр нь дэлхийд ховордсон олон төрөл зүйл шувуудын өлгий нутаг. ЮНЕСКО-н дэлхийн өвд бүртгэгдсэн газар. Дорнод аймгийн Чулуунхороот, Дашбалбар, Гурванзагал, Чойбалсан сумын нутаг дэвсгэрийг хамарсан тус газарт гадаадын олон жуулчин шувууны зураг авах, ажиглах зорилгоор тогтмол ирдэг байна. Тийм учраас дээрх аяллын томоохон нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах, зохистой ашиглах, хамгаалах зорилгоор хамтран ажиллах болсон байна.
Үзсэн: 2140
Tweet