Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улс, БНТУ-ын стандартчиллын байгууллагууд ирэх 4 жилд хамтран ажиллана


Densmaa 2018-04-18 03:04

Бүс хоорондын Стандартчиллын холбооны 27 дугаар ерөнхий чуулган Улаанбаатар хотноо энэ сарын 18-19-нд болж байна.

   Чуулганд Турк, Монгол, Азербайжан, Гүрж, Киргыз, Узбекстан, Молдав, Казахстан, Тажикстан, Украин, Беларусь зэрэг улсын 40 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.

Бүс хоорондын Стандартчиллын холбооны 27 дугаар ерөнхий чуулганы хүрээнд Монгол Улсын Стандарт, хэмжилзүйн газрын дарга Г.Гантөмөр, Туркийн Стандартын байгууллагын ерөнхийлөгч Себахиттин Коркмаз нар хоёр талыг төлөөлөн 2018-2022 онд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.

Монгол Улс, БНТУ-ын стандартчиллын байгууллагууд ирэх 4 жилд Монголын үйлдвэрлэгчдийг Европын холбоонд бараа, бүтээгдэхүүнээ экспортлоход нь тусалж дэмжих, техникийн саадыг арилгах, хоёр улсын үйлдвэрлэлийн хэрэгцээнд нийцүүлэн хэмжилзүйн стандартыг хянах хамтарсан баг ажиллуулах зэрэг олон ажлыг төлөвлөжээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин гарын үсэг зурах ёслолд оролцож, Монгол Улс, БНТУ-ын стандартчиллын байгууллагуудын хамтын ажиллагаанд болон Бүс хоорондын Стандартчиллын холбооны 27 дугаар ерөнхий чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэв. “Монгол, Туркийн стандартчиллын байгууллагууд хамтран бүс нутгийн стандарт, хэмжилзүйн салбарт ахиц авчрах, хамтын ажиллагааны чухал хөшүүрэг болох олон улсын арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулахын сацуу хоёр тал ирэх 4 жилд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөндөө гарын үсэг зурж байна. Энд тохирсноо богино хугацаанд амьдрал дээр хэрэгжүүлж, үр ашгийг нь хамтдаа хүртэх нь хамгийн чухал. Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд, ялангуяа худалдаа, эдийн засгийн салбарт нөөц боломж асар их бий. Тэр дундаа Туркийн талаас суралцах зүйл бидэнд байна. Инженер, техникийн нарийн мэргэжил, мэргэшил бүхий ажилтнууд манай Стандартчилал, хэмжил зүйн газарт шаардлагатай болж байгаад та бүхнийг анхаарал хандуулж, боловсон хүчнийг бэлтгэхэд дэмжихийг хүсье” гэж хэлсэн үгэндээ тэмдэглэв.

Үзсэн: 1040

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна