10 ХҮҮХЭД ТУТМЫН 7 НЬ МЭРГЭЖЛЭЭ БУРУУ СОНГОДОГ
“Боловсролын супер маркет-2018” үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь туслах, их, дээд сургуулиудын үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөр, орчин нөхцлийг сурталчилан танилцуулах зорилго бүхий “Боловсролын супер маркет-2018” үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй АШУҮИС, ШУТИС, “Сити”, “Мандах”, “Этүгэн” зэрэг төр, хувийн хэвшлийн 30 гаруй их, дээд сургууль оролцож, үйл ажиллагаагаа танилцуулж байна. Монгол Улсын хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийг 40.8 мянган сурагч төгсөж, их, дээд сургууль, МСҮТ-д элсэн суралцах юм. Гэвч улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 31.7 хувийг дээд боловсролтой залуучууд эзэлж буй юм. Энэ нь хүүхдүүд мэргэжлээ зөв сонгож чаддаггүйтэй холбоотой гэдгийг уулзалт зохион байгуулагчид онцолж байв.
Үзсэн: 984
Tweet