Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-11-2024
монгол

Шинэ мэдээ

Сөүл хотод сувилахуйн чиглэлээр мэргэжилтнүүийг чадавхжуулна


Densmaa 2018-04-17 04:04

Эрүүл мэнд болон боловсролын салбарт ахиц гаргах, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сувилахуйн чиглэлээр мэргэшүүлэхэд дэмжлэг үзүүлэнэ.

   Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа БНСУ-ын “Самюк” эрүүл мэндийн их сургуулийн  Ерөнхийлөгч Ду Хан Пак болон албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

  Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа уулзалтын үеэр “82 жилийн түүхтэй дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг, эрүүл мэндийн сургуулийн төлөөлөгч та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Манай улсаас 20 гаруй их дээд сургуулийн захиралд зориулж мэргэжил дээшлүүлэх, чадавхжуулах сургалт зохион байгуулсан нь үр дүнгээ өгч байгаа. Цаашид ч эрүүл мэнд, боловсролын салбарт харилцаа хамтын ажиллагааны цар хүрээгээ тэлж хамтран ажиллах боломжтой”гэлээ. Энэ тухай “Самюк” Эрүүл мэндийн их сургуулийн ерөнхийлөгч Ду Хан Пак, “Эрүүл мэнд болон боловсролын салбарт ахиц гаргах, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сувилахуйн чиглэлээр мэргэшүүлэхэд бид дэмжлэг үзүүлэхдээ таатай байх болно. Манайх  27 салбар сургуультай. Боловсрол болон эрүүл мэндийн салбарт арвин туршлагатай тул бид Улаанбаатар хоттой хамтран ажиллах, туршлага хуваалцах, багш нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтуудад хамруулах, сувилахуйн чиглэлээр оюутан бэлтгэх зэрэг хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх боломж бүрдсэнд бид баяртай байна” гэв.

Үзсэн: 1122

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна