Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

МОНГОЛБАНК 2017 ОНД 176.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАВ


Densmaa 2018-04-17 04:04

Ипотекийн зээлээр баталгаажсан бондын хүүгийн орлого 2016 оныхтой харьцуулахад 50 гаруй хувиар өсжээ.

   Монголбанк 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан гарчээ. Тайлант хугацаанд төв банк 176.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, 2012-2016 онд хуримтлагдсан 3.0 их наяд төгрөгийн алдагдлыг 2.8 их наяд төгрөг болгосон байна. 

    Алт худалдан авах үнийг дэлхийн зах зээлийн ханштай нийцүүлж, нийт 20 тонн алт худалдан авсан нь түүхэн дээд хэмжээ болсон. Дэлхийн зах зээл дээрх алтны үнэ оны эхнээс 10 орчим хувиар өссөн нь үнэт металлын арилжааны орлого нэмэгдэх, нөөц өсөхөд нөлөөлсөн аж. Оны эцэст гадаад валютын улсын албан нөөц 3 тэрбум ам.долларт хүрч, төгрөгийн ханш чангарснаар эдийн засгийн өсөлтийг дэмжиж, улмаар Монголбанкны бодлогын шинж чанартай үйл ажиллагааны орлого, зарлагын урсгалыг сайжруулжээ.

Үзсэн: 1240

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна