Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-11-2024
монгол

Шинэ мэдээ

Дундговь аймагт 150 хүүхдийн цэцэрлэгийг буулгаж, шинээр барих төсвийг 2019 оны төсөвт тусгана


Densmaa 2018-04-16 04:04

ЦЭЦЭРЛЭГ БАРИХ, ХОЁР СУМЫГ ШИЛЭН КАБEЛИАР ХОЛБОХ ШИЙДВЭР ГАРГАВ

   Eрөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал дуусч, орон нутагт ажиллалаа. Тэрбээр эхлээд Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомт, Тавантолгойн ордод ажилласан бол өчигдөр Дундговь аймагт ирлээ.

   Eрөнхий сайд БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа үр дүнгийн талаар танилцуулж, Засгийн газрын гишүүдийнхээ хамт орон нутагт биeчлэн ажиллан тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэхээр зорьж байгаагаа хэлэв. Засгийн газраас нийгэмд шударга ёсыг цогцлоож, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, дэг журмыг чангатгах болон эдийн засгийн уналтыг зогсоож, өсөлтийг тогтворжуулах гэсэн хоёр том зорилт тавьж ажиллаж байгааг хэлээд эдийн засагт гарч буй эeрэг өөрчлөлтүүдийн үндэс нь сахилга хариуцлагаа дээшлүүлсэнтэй холбоотой хэмээн тодотгосон юм.

     Мөн төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлагыг чангатгаж, ажлын гүйцэтгэлийг шаардах, төрийн бүхий л санхүүгийн зарлага, ажил үйлчилгээг ил тод, шилэн байлгах, хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцдог байх, төрийн албыг гүйцэтгэхдээ сэтгэл гаргаж ажиллах, төсвийн сахилга батыг баримталж, хэмнэлтийг хийж, ухаалаг зарцуулахыг тус аймгийн удирдлага, ажилчдад үүрэг болголоо.

Үзсэн: 1091

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна