ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ БОЛОВСРУУЛАХ БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЧЛЭХ ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ДЭМЖЛЭЭ
Төсөл хэрэгжснээр хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйлчилгээг шинэчлэн, хог хаях цэгүүдийн хүчин чадлыг 4 сая тонноор нэмнэ.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.
Тус төслийн нийт өртөг 16.7 сая ам доллар байхаас тус банкнаас 2.0 сая ам.долларын техник туслалцаа, 5 сая ам.долларын буцалтгүй тусламж, 9.7 сая ам долларын зээлийн хөрөнгийг Монгол Улсын Засгийн газарт олгохоор тохиролцсон. Төсөл хэрэгжсэнээр хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйлчилгээг шинэчлэн, хог хаях цэгүүдийн хүчин чадлыг 4 сая тонноор нэмнэ. Мөн Улаанбаатар хотод ялгарч буй хүлэмжийн хийн хэмжээг 18 мянган тонноор бууруулж, 100 мянган тонн гаруй барилгын хог хаягдлыг боловсруулж дахин ашиглах боломж бүрдэнэ.
Үзсэн: 1088
Tweet