Улаанбаатарт болох Азийн сайд нарын Бага хуралд Антонио Гутеррешийг урилаа
Монгол Улс дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, тогтвортой хөгжлийг урагшлуулах үйл хэрэгт НҮБ-ын гишүүний хувиар идэвхтэй оролцох байр сууриа цаашид ч баримтлахаа илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй БНХАУ-ын Хайнань мужийн Боао хотод уулзав.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хариуцлагатай албан тушаалд сонгогдсонд нь Антонио Гутеррешд Ерөнхий сайд У.Хүрэлсүхд дахин баяр хүргэж, Монгол Улс дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, тогтвортой хөгжлийг урагшлуулах үйл хэрэгт НҮБ-ын гишүүний хувиар идэвхтэй оролцох байр сууриа цаашид ч баримтлахаа илэрхийлжээ.
Ирэх долдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах Гамшгийн эрсдлийг бууруулах асуудлаар болох Азийн сайд нарын Бага хурлын бэлтгэл ажлын явцын талаар мэдээлж, энэ хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг оролцохыг урьсан байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Монгол Улс ардчилсан тогтолцоог амжилттай хөгжүүлэхийн зэрэгцээ “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэж ирснийг өндрөөр үнэлдгээ илэрхийлжээ.
Үзсэн: 1071
Tweet