Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-11-2024
монгол

Шинэ мэдээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Боаогийн чуулга уулзалтад оролцож үг хэллээ


Densmaa 2018-04-11 03:04

“Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор” байгуулах хүрээнд 32 төсөл хэрэгжүүлнэ.

   БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Азийн Давос” гэж нэрлэгддэг “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-ын нээлтэд оролцон үг хэллээ.

   Тэрээр энэхүү чуулга уулзалт бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тулгамдаж байгаа асуудлуудаа шийдвэрлэх боломжийг хамтран эрэлхийлэх чухал суваг гэж үздэгийг онцоллоо.

   Мөн Монгол Улсын эдийн засгийн өсөлт сэргэн, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин сайжирч байгааг онцолж, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбараа хөгжүүлэн эдийн засгаа төрөлжүүлэхийг зорьж байгааг тэмдэглэсэн байна.

   Боаогийн энэ удаагийн чуулга уулзалт “Илүү хөгжин цэцэглэсэн дэлхийн төлөөх нээлттэй, инновацийг хөгжүүлэгч Ази тив” сэдвийн дор болж байгаа юм. Чуулга уулзалтад улс төрчид, тэр дундаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Австри, Филиппин, Нидерланд, Пакистан, Сингапур зэрэг улсын төр, засгийн удирдлага, Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирал Кристин Лагард нарын өндөр албан тушаалтан болон олон орны хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, эрдэмтэн судлаач оролцож байна. БНХАУ эдийн засгийн энэ чуулга уулзалтыг Хайнань арлын Боао хотноо 2001 оноос хойш жил бүр зохион байгуулж байгаа юм.

Үзсэн: 1157

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна