“Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
520 гаруй ахлах анги сурагчдыг уг арга хэмжээнд хамрагдаад байна.
Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
Дээрх аянд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын нийт 22 сургуулийн 5300 гаруй ахлах ангийн сурагч хамрагдлаа. Аяны хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн ЕБС-ийн X-XII ангийн сурагчдад “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” уулзалтыг зохион байгуулж, мэргэжил сонголтын тухай зөвлөгөө, мэдээлэл өгнө.
Үзсэн: 1113
Tweet