Сонгуулийн төв байгууллага байгуулагдаад 26 жил болж байна
Сонгуулийн Ерөнхий Хороо Улсын Их Хурлын 7, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 7 удаагийн сонгуулийг тус тус удирдан зохион байгуулаад байна.
Монгол Улсад бие даасан, хараат бус, байнгын ажиллагаатай Сонгуулийн төв байгууллага байгуулагдаад өнөөдөр 26 жил болж байна.
1992 онд шинэ Үндсэн хууль батлагдаж, түүний дагуу төрийн эрх барих дээд байгууллагаас төрийн шинэ бүтэц, тогтолцоог бий болгох зохион байгуулалтаар байгуулагдсан анхны байгууллага бол Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо байв. Түүнээс хойш Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо төрийн эрх барих дээд байгууллага-Улсын Их Хурлын 7, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 7 удаагийн сонгуулийг тус тус удирдан зохион байгууллаа.
Үзсэн: 1025
Tweet