Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлал үргэлжилж байна


Densmaa 2018-04-10 03:04

Манай улсын гадаад худалдааны 63 хувь буюу 6.5 тэрбум ам.доллар нь БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж байна.

   Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ өдрүүдэд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар тус улсад айлчилж байна. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян урилгыг нь хүлээн авч БНХАУ-д айлчилж байгаад талархаад, энэ айлчлал хоёр орны харилцаанд шинэ эхлэл авчирна гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.

   Хятад, Монгол Улс маш чухал хөрш. Бидний хооронд улс төрийн харилцан итгэлцэл, бодит хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлэн хөгжүүлэх нь хоёр талын харилцаанд төдийгүй бүс нутгийн энх тайван, хөгжилд ашигтай гэдгийг тэмдэглэв.

   Хэлэлцээний үеэр Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, улс төр, эдийн засаг, худалдаа, хүмүүнлэг зэрэг салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг урагшлуулах талаар хэлэлцэн, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцож байна. Үүний дараа яамд, байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаатай холбоотой баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцох юм.

   Хоёр улс эдийн засаг, худалдааны харилцаагаа шинэ агуулга, хэлбэрээр баяжуулан хөгжүүлж, 2020 он гэхэд худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хамтран дэвшүүлээд байна.

Үзсэн: 1025

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна