“Эрүүл, аюулгүй залуу үеийн төлөө” уриатай ХАБЭА-н аян эхэллээ
“Дэлхийн ажиллах хүчний 15 хувь нь 15-24 насны залуучууд байгаа нь 25-аас дээш насны ажиллах хүчинтэй харьцуулахад үйлдвэрлэлийн осолд өртөх эрсдэл нь 40 хувиар илүү байна.
Жил бүрийн дөрөвдүгээр сард “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ныг зохион байгуулдаг.
Нээлтийн ажиллагаанд НДЕГ, ОБЕГ, Улаан загалмайн нийгэмлэг, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын байгууллага зэрэг 10 гаруй байгууллага 200 гаруй хүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар мэдээлэл зөвлөгөө өглөө. ХНХ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “ХАБЭА-н асуудал нь зөвхөн нэг сар яриад өнгөрөх асуудал биш. Харин өдөр тутам бүхий л салбарт яригддаг чухал асуудал. Ажил явагдаж байгаа газарт хөдөлмөр, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны нөхцөлийг бүрдүүлж, аюул эрсдэл үргэлж дагадгыг санаж, цаг ямагт анхаарал хандуулснаар ажилтнаа эрсдлээс хамгаалах учиртай. Иймд ажил олгогч, ажилтны үүрэг, хариуцлага хамгийн чухал” гэдгийг онцолсон.
Үзсэн: 1196
Tweet