Дотоодын болон импортын органик хүнсийг улсын бүртгэлд бүртгэнэ
"Органик", "байгалийн цэвэр бүтээгдэхүүн" гэсэн хуурамч хаяг шошготой, стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн худалдаанд гарч байна.
Сүүлийн жилүүдэд хүнс үйлдвэрлэгчид байгальд ээлтэй, хүний эрүүл мэндэд тустай органик хүнсийг зах зээлд санал болж байна. Үүнийг дагаад "органик", "байгалийн цэвэр бүтээгдэхүүн" гэсэн хуурамч хаяг шошготой, стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн худалдаанд гарах болжээ.
Тэгвэл "Органик хүнсийг улсын бүртгэлд бүртгэх, нийтийн хэрэгцээнд гаргах журам" батлагдсанаар энэ бүхэн цэгцэрч, органик хүнсний нэгдсэн сантай болно. Мөн хэрэглэгчид бүтээгдэхүүний шошгод байрлах бүртгэлийн дугаар, QR кодоор дамжуулж, хаана, хэзээ, ямар компани үйлдвэрлэснийг хялбар таньж, сонголтоо хийх юм.
Энэ дагуу дотоодын үйлдвэрийн болон импортын органик хүнсийг бүртгэх, бүртгэлээс хасах, нийтийн хэрэгцээнд гаргахтай холбогдсон харилцааг зохицуулахаар “Органик хүнсийг улсын бүртгэлд бүртгэх, нийтийн хэрэгцээнд гаргах журам”-ын төслийг боловсруулж, санал авч байна.
Үзсэн: 1132
Tweet