С.Чинзориг: АНУ-д ажиллаС.Чинзориг: АНУ-д ажиллах хүх хүч гаргах асуудлаар хамтарч ажиллах боломжтой
АНУ-аас монголчуудад олгож эхлэхээр болсон H2 визний асуудлаар олон нийтэд зөв мэдээлэл өгөхгүй бол нийгмийн дунд хүлээлт үүсгэж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Мануэл Микаллерыг хүлээж авч уулзлаа. Уулзалтын үеэр сайд С.Чинзориг, АНУ-д ажиллах хүч гаргах ажлыг манай талаас Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар АНУ-ын ЭСЯ-ны Консулын газартай хамтран зохион байгуулах нь зүйтэй. Энэ хоёр байгууллага ойрын хугацаанд уулзалт зохион байгуулаад ажиллах хүч гаргах асуудлаар тодорхой шийдлүүдийг гаргаж, ажиллах хэрэгтэй гэсэн саналаа илэрхийлэв.
АНУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ нийгмийн баталгааг сайжруулах, нийгмийн хамгааллыг нь сайжруулах зорилгоор хоёр орны Засгийн газар хооронд Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах боломжийг сонирхож байгаагаа илэрхийлсэн байна.
Хэргийг түр хариуцагч Мануэл Микаллер энэ асуудалд анхаарал хандуулж шийдвэрлэхээ илэрхийлээд “Манай Консулын газрын ажиллах хүч хариуцсан ажилтнууд болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрынхан холбогдох уулзалтуудыг зохион байгуулж ойрын хугацаанд тодорхой санал гаргана гэдэгт итгэлтэй байна” гээд Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа, нийгмийн хамгааллын хэлэлцээрийн асуудлаар холбогдох байгууллагууддаа уламжлахаар боллоо. Мөн тэрээр АНУ-ын ЭСЯ-ны зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр үр дүнтэй хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Үзсэн: 1271
Tweet