Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Төр, хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлэг болно


Densmaa 2018-03-27 03:03

Засгийн газар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, “Татварын хуулийн шинэчлэл” зэрэг хөгжлийн бодлого, шийдвэр, цаашдын чиг хандлага, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцуулна.

   Монголын эдийн засгийн наймдахь удаагийн чуулган маргааш Төрийн ордонд болох гэж байна. Өмнөх чуулгануудыг нэг үе шаттай зохион байгуулдаг байсан бол энэ удаагийн эдийн засгийн чуулганыг хоёр үе шаттай хийхээр төлөвлөжээ. “Төр, хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлэг” сэдвийн дор болох эхний шатны чуулганаар Засгийн газар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, “Татварын хуулийн шинэчлэл” зэрэг хөгжлийн бодлого, шийдвэр, цаашдын чиг хандлага, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцуулна. “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” нь Монгол Улсын 2018-2020 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн суурь баримт бичиг. Засгийн  газар  бизнесийн  орчныг  ээлтэй  болгох,  хөрөнгө оруулалтыг дэмжих, ажлын байр бий болгоход чиглэсэн, тэгш шударга татварын  орчныг  бий  болгох  зорилгоор  татварын  багц  хуулийн өөрчлөлтийг боловсруулжээ.

Үзсэн: 1369

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна