Пүрэв, 4-р сар 10, 2025 12:48:31
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 10-04-2025
монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

Рио Тинто компаниас татварын маргаан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн мэдэгдэлийг хэлэлцэв


Densmaa 2018-03-27 03:03

Зөвлөлд одоогийн байдлаар гадаад, дотоодын байгууллага, хөрөнгө оруулагчдаас 125 санал хүсэлт, өргөдөл, гомдол, Мэдэгдэл ирүүлснийг зөвлөлийн ажлын алба хүлээн авч, шийдвэрлэсэн байна.

   Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн тавдугаар хуралдаан болж, зөвлөлийн ажлын явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн байна.

   Зөвлөлийн хурлыг нээж Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ: “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах механизмыг байгуулж ажилласан нэг жилийн хугацаанд багагүй ажлууд хийж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, итгэлийг сэргээх талаар ажиллаж байна. Зөвлөлд одоогийн байдлаар гадаад, дотоодын байгууллага, хөрөнгө оруулагчдаас 125 санал хүсэлт, өргөдөл, гомдол, мэдэгдэл ирүүлснийг зөвлөлийн ажлын алба хүлээн авч, шийдвэрлэсэн байна. Хөрөнгө оруулагчид эрх ашгаа хамгаалуулахаар Засгийн газрын түвшинд шууд гомдол гаргаж, асуудлаа шийдвэрлүүлдэг байнгын механизмтай болсон нь үр дүнгээ өгч эхэлж байна.

Үзсэн: 1471

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: