Чехийн компаниуд далд уурхайн тоног төхөөрөмж, дамжуулагч бүс зэргийг санал болгоно
Чехийн үйлдвэрлэгчид Mongolia Mining-олон улсын үзэсгэлэнд тогтмол оролцдог.
Төв Европод оршдог Чех улс нүүрс, бал чулуу, каолинаар баялаг. Нүүрсний томоохон ордуудтай тул гангийн үйлдвэрүүдтэй. Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхийн тул байгалийн хий импортолдог байсан тус улс цөмийн эрчим хүч үйлдвэрлэх болсноор байгалийн хийн хэрэглээ буурчээ. Тус улсын гадаад худалдаанд эрдэс баялгийн экспорт бага хувь эзэлдэг ч уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэл өндөр түвшинд хүрч хөгжсөн. Чехийн үйлдвэрлэгчид Mongolia Mining-олон улсын үзэсгэлэнд тогтмол оролцдог. Энэ удаад Чехийн компаниуд монголын уул уурхайн салбарт хувь нэмэр оруулан, монгол компаниудтай хамтарч ажиллах сонирхолтой байна.
Үзсэн: 1239
Tweet