Эх дэлхийн цагт нэгдээрэй
Сүхбаатарын талбайн эргэн тойрны гэрэл унтарч, лаа гэрэлтэнэ.
Эрчим хүчний хэмнэлт хийж, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад дэлхий нийтээрээ нэгэн зэрэг дуу хоолойгоо нэгтгэх арга хэмжээнд нэгдэхийг уриалж байна.
Маргааш буюу энэ сарын 24-ний өдөр “Эх дэлхийн цаг” арга хэмжээг Монгол улсад 10 дахь жилдээ зохион байгуулна. Сүхбаатарын талбайд болох тус арга хэмжээ нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь хүний оролцоог нэмэгдүүлэх зорилготой. Арга хэмжээний үеэр 20:30 цагаас 21:30 цаг хүртэл Сүхбаатарын талбайн эргэн тойрны гэрэл унтарч, лаа гэрэлтэх юм. Мөн бүрээ бөмбөр, язгуур урлагийн тоглолт болж, монголчууд эх дэлхийгээ хамгаалах үйлсэд нэгдэнэ. Энэ өдөр Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний хэмнэлтийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулах юм. Хэрвээ та арга хэмжээнд ирж чадахгүй байсан ч гэрийнхээ гэрлийг нэг цаг унтрааж “Эх Дэлхийн Цаг”-т нэгдээрэй.
Үзсэн: 1142
Tweet