Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-11-2024
монгол

Шинэ мэдээ

УИХ-ын дарга М.Энхболд БНТУ-ын Шадар сайд Хакан Чавушолуг хүлээн авч уулзлаа


Densmaa 2018-03-22 05:03

Хоёр орны хоорондох худалдааны эргэлт 2017 оны байдлаар 30 сая ам.доллар байна.

   Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өчигдөр Монгол-Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны VIII хуралдаанд оролцож буй Бүгд Найрамдах Турк Улсын Шадар сайд, Турк-Монголын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны Туркийн хэсгийн дарга Хакан Чавушолуг хүлээн авч уузлаа.

  Уулзалтын үеэр Ноён Хакан Чавушолу Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдаан амжилттай болж, баримт бичгүүдэд гарын үсэг зурсаныг тэмдэглэлээ. Тэрбээр хоёр орны хоорондох худалдааны эргэлт 2017 оны байдлаар 30 сая ам.доллар байгаа нь чамлалттай байна гээд Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэхэд Туркийн талаас хөрөнгө оруулах сонирхолтой байдаг. Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг ТИКА-гийн шугамаар Монголд хэрэгжүүлж буй төслүүдийг үргэлжлүүлэн, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд тодорхой нөлөө үзүүлэхүйц төслүүдийг сонгон хэрэгжүүлэх, Туркт сурах монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдол өгч байна гэж ноён Хакан Чавушолу онцолж байлаа.

   УИХ-ын дарга М.Энхболд “БНТУ-д хийсэн албан ёсны айлчлал маань амжилттай болж өндөрлөсөн. Туркийн Үндэсний Их Хурлын дарга И.Кахрамантай албан ёсны хэлэлцээ хийж, Туркийн Ерөнхийлөгч, эртний анд Р.Т.Эрдоантай уулзаж хамтын ажиллагааны олон чухал асуудлыг хөндөж ярилцсан. Түүнчлэн Туркийн ЭКСИМ банкны удирдлагуудтай аж ахуй эрхлэгчдэд олгох 300 сая ам.долларын зээлийн асуудлыг хөндөж ярилцсанаар 20 шахам жил яригдсан энэ асуудлыг нааштай шийдвэрлэх боломж бүрдсэнд баяртай байна” гэлээ. Мөн тэрээр Орхоны хөндийд аялал жуулчлалын хамтарсан цогцолбор байгуулах, Монголын парламентын ордныг барихад санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх, хамтарсан үйлдвэрлэл хөгжүүлэх зэрэг манай талын тавьж буй саналыг Туркийн Засгийн газар анхаарна гэдэгт итгэж байна гэсэн юм.

Үзсэн: 1212

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна