ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙГ АЖИГЛАЖ, СТК-ЫН ДАРГЫГ МОНГОЛД АЙЛЧЛАХЫГ УРИВ
Монгол Улс, ОХУ-ын Сонгуулийн төв байгууллагуудын хооронд 2009 онд байгуулсан Хамтын ажиллагааны Санамж бичгийн үзэл санаа амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа хоёр тал илэрхийлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн тэргүүтэй төлөөлөгчид Москва хотноо ажиллаж байна.
Төлөөлөгчдийг ОХУ-ын Сонгуулийн Төв Комиссын дарга, хатагтай Элла Александровна Памфилова Сонгуулийн Төв Комиссын байранд хүлээн авч уулзсан бөгөөд энэ үеэр хоёр орны сонгуулийн төв байгууллагын удирдлагууд олон жилийн уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.
Монгол Улс, ОХУ-ын Сонгуулийн төв байгууллагуудын хооронд 2009 онд байгуулсан Хамтын ажиллагааны Санамж бичгийн үзэл санаа амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа хоёр тал илэрхийлсэн байна. Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн нээлттэй, ил тод байдал хийгээд автоматжуулсан системийн техникийн шинэчлэлийг өндөр үнэлж, сонгуулийн үйл ажиллагааг ажиглаж, сайн туршлагаас судлах, суралцах бололцоо олгосонд талархлаа илэрхийллээ.
Үзсэн: 1156
Tweet