ГХЯ, ДЭЛХИЙН БАНК ГРУППИЙН ОУСК-ТАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ
Санамж бичигт олон улсын шаардлагуудыг хангахад чиглэгдсэн дүрэм, журмыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг тусгажээ.
Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн биелэлтийг хангах, хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Дэлхийн банк группийн Олон улсын санхүүгийн корпорацийн суурин төлөөлөгч Туен Нгүен нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд Гадаад худалдааны мэдээллийн нэгдсэн портал байгуулах, Худалдаа хөнгөвчлөх үндэсний хорооны үйл ажиллагааг дэмжих, эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, мах, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй болон малын эрүүл мэндийн сайн дадал нэвтрүүлэх, үндэсний болон олон улсын шаардлагуудыг хангахад чиглэгдсэн дүрэм, журмыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг тусгасан. Гадаад харилцааны яам нь Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах үндсэн байгууллагын хувьд энэхүү санамж бичгийг Дэлхийн банк группийн Олон улсын санхүүгийн корпорацтай байгуулж байгаа юм.
Үзсэн: 1093
Tweet