Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Миний анхны робот” арга хэмжээ зохион байгуулагдлаа


Densmaa 2018-03-20 05:03

хүүхдүүд автомат мэдрэгчтэй өөрөө явдаг роботыг 3 цагт багтаан угсарч ур чадвараа сорьж технологийн мэдлэгээ нэмлээ.

   Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч  Цагааны Байгалмаа санаачлан Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгээс Улаанбаатар хотын бүтээлч хүүхэд багачуудыг дэмжих зорилготой “Монголын бүтээлч ирээдүй-Технологид Суралцъя” хөтөлбөрийг эхлүүлээд байна. Сурагчдад робот угсрахыг заахаар Япон улсын Мияконожо Технологийн коллежийн багш оюутнууд хүрэлцэн ирсэн байна. Энэ тухай Хөтөлбөрийг санаачлан зохион байгуулагч Ц.Байгалмаа  “Дэлхийн ямарч улс орны хувьд иргэдийн шинжлэх ухааны мэдлэг боловсролын түвшин нь тухайн орны болон хүний хөгжлийн түвшинг харуулж байдаг. Техник технологид сонирхолтой дуртай хүүхдүүдийг багаас нь сургаж, ирээдүйд шинийг санаачлан улс орны бүтээн байгуулалтыг хийх инженер мэргэжилтэн болж өсч төлөвшихөд гойд анхаарах хэрэгтэй. Энэ ч утгаараа Урлан бүтээх төвд суралцаж байгаа хүүхдүүдэд урам өгч, шинэ зүйл сурч мэдээсэй гэсэн үүднээс өнөөдрийн сургалтыг зохион байгуулж байна” гэсэн юм. Оролцсон хүүхдүүд автомат мэдрэгчтэй өөрөө явдаг роботыг 3 цагт багтаан угсарч ур чадвараа сорьж технологийн мэдлэгээ нэмлээ.

Үзсэн: 1160

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна