Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-11-2024
монгол

Шинэ мэдээ

Ё.БААТАРБИЛЭГ АНУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН ХОЛБООНЫ ХУУЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГАТАЙ УУЛЗЛАА


Densmaa 2018-03-20 05:03

ЖеФ Вогт “Хуулийн шинэчлэлийн хүрээнд Монголын Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад туслах үүрэг гүйцэтгэж байна.

   УИХ-ын гишүүн, Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг АНУ-ын Хөдөлмөрийн холбооны Хуулийн хэлтсийн дарга Жеф Вогтийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа.

   Уулзалтын эхэнд ноён Жеф Вогт манай улсад ирж, Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэх Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зөвлөгөө өгч ажиллаж байгааг танилцуулав. Тэрбээр “Хуулийн шинэчлэлийн хүрээнд Монголын Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад туслах үүрэг гүйцэтгэж байна. Сүүлийн арван жилд үндэсний болон олон улсын шүүхийн өмнө хөдөлмөрийн харилцааны асуудлаар өмгөөлөл хийсэн. Удахгүй танай парламентаар хэлэлцэх хуулийн төсөлд олон улсын стандартад нийцсэн санал зөвлөмжийг гаргаж өгөх нь миний үндсэн зорилго. Хуулийн төсөлтэй танилцсан. Одоогоор Олон улсын хөдөлмөрийн конвенцид зарим заалтыг нийцүүлэх шаардлага байна хэмээн харсан” гэлээ.

   Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Монголын хуулийн шинэчлэлд туршлага мэдлэгээ хуваалцан ажиллаж байгаад түүнд талархал илэрхийлээд, Хөдөлмөрийн тухай хууль болон энэ удаагийн шинэчилсэн найруулгын төслийн онцлогын талаар товч мэдээлэл өглөө. Тэрбээр уулзалтын төгсгөлд байнгын хорооны зүгээс хамтран ажиллахдаа таатай байна гэдгээ илэрхийлээд Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад өгөх зөвлөмжийг мөн тус байнгын хороонд ирүүлэхийг хүсчээ.

Үзсэн: 1006

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна