У.ХҮРЭЛСҮХ: ЗАСГИЙН ГАЗРЫН БОДЛОГЫН ЦӨМ НЬ МОНГОЛ ХҮН МОНГОЛЫН МЭДЭЭ УЛС ТӨР
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзалт хийлээ.
Тэрбээр энэ үеэр “Засгийн газрын бодлогын цөм нь монгол хүн. Монгол хүн эх орондоо амар амгалан, айх аюулгүй амьдрах ёстой. Үүний төлөө Засгийн газар ажиллана. Иргэд ч төр, засгаа аль болох дэмжиж, зөвд зөөлөн, бурууд хатуу байя” гэж хэллээ. Олон жил яригдаж байгаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулна, Засгийн газаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдын зорилтын талаар товч танилцууллаа.
Нутгийн иргэд төр, засгийн удирдлагууд эвийг хичээж ажиллах, гадаад орон руу залуусаа явуулахгүй байх, малын хөлийн татвар бий болгож малын чанар, бэлчээрийн доройтлоос сэргийлэх, орон нутагт цементын үйлдвэр байгуулах зэрэг хүсэлтээ Ерөнхий сайдад илэрхийллээ.
Үзсэн: 1001
Tweet